Dark Light
Нийгэм | 2025-05-08

БАГАХАНГАЙ-УЛААНБААТАР АВТОБУСНЫ ЦАГИЙН ХУВААРЬ ӨӨРЧЛӨГДӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Багахангай-Улаанбаатар чиглэлд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас нийтийн тээврийн автобус явж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд иргэдээс нийтийн тээврийн автобус явуулж эхэлсэнд талархсан ба өглөөний цагийн хуваарийг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Х:18 “Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багахангай эцсийн зогсоол” чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. 
Тус чиглэлийн автобус 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс дараах цагийн хуваариар иргэдэд үйлчилнэ. 
АВТОБУСНЫ ЧИГЛЭЛ
Х:18 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багахангай эцсийн зогсоол
ЗОГСООЛ:- Баянзүрх шалган нэвтрүүлэх товчоо, Оргил- Налайх, 86-р үйлдвэр, Багахангай дүүргийн хоёрдугаар хорооны зогсоол 
ЦАГИЙН ХУВААРЬ:
Багахангайгаас хөдлөх цаг-08:00, 12:40, 17:20
Улаанбаатарт ирэх цаг-09:50, 14:30, 19:10
Улаанбаатараас хөдлөх цаг-10:20, 15:00, 19:40
Багахангайд ирэх цаг-12:10, 16:50, 21:30
РЕЙСИЙН ТОО: Өдөрт 3
ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ: Том хүн 8000, хүүхэд 4000 төгрөг
Тус чиглэлд үйлчилж байгаа автобус нь “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн ZK6117H загварын автобус ба 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00