2025 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Сэтгэл хөдөлгөсөн үйл явдал амьдралын эрч хүчийг нэмнэ. Аж ахуйгаа удирдан зохион байгуулах чадвар өндөр байна. Үр хүүхдүүдээ дээд зэргээр анхаарал тавь. Хайрладаг хүндэлдэг хэн нэгэнтэй муудалцсан бол эвлэрэх орон зай олохын хичээ. Хайр дурлалын холбоо энэ өдөр таны сэтгэлийг дулаацуулж бүлээцүүлэх болно.
Үхэр: Албан ёсны гэрээ хэлэлцээрийг хүлээн зөвшөөр. Уран бүтээлч хүмүүс олны анхаарал татаж чадахуйц шилдэг бүтээл туурвина. Таны ажил амьдралд од эрхэс сайн боломж бололцоог авчирч байна. Гэнэтийн хүчин зүйлүүд таны амьдралыг гэрэлтүүлнэ. Нөхцөл байдал сайжирч байгааг мэдэрнэ. Өндөр цалинтай, илүү сонирхолтой ажилд шилжин очихыг үгүйсгэхгүй.
Ихэр: Өдрийн турш өмнөх ажлаа цагт нь дуусгахаар яарсан ч нарийн чимхлүүр зүйлийг цаг алдалгүй шийд. Шинэ гэрээ байгуулах, цалингаа нэмэгдүүлэх зэрэг асуудлыг түр хойшлуул. Хуучин ажлуудаа дуусгаж байж шинэ ажил эхэл. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх, шинээр танин мэдэхэд таатай. Бусдын хандлага ямар болсныг гадаад ертөнцөөс хэт тасарсны улмаас анзаарахгүй байх магадлалтай.
Мэлхий: Өнөөдөр гараг эрхсийн байрлал оюун ухаан, ухамсрын түвшинд хүчтэй нөлөөлнө. Иймээс бясалгал үйлдэж, сэтгэлээ гэгээрүүлэхийг хичээ. Зовлонгийн учир шалтгааныг уг үндсээс нь хай. Хэт сэтгэлээр унахаас зайлсхий. Мөн сэтгэл хөдлөлөө хяна. Сэтгэлээ тайвшруулах дасгал хий. Шалтгаангүй гомдлоор таныг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүстэй харьцаагаа муутгах хэрэггүй.
Арслан: Ойр дотнын хүмүүсийн таагүй байр суурь таныг ганхуулж магадгүй. Таны сонирхол найз нөхдийнхөө эрх ашгаас зөрнө. Бодлоготой байж аливаа хэрүүл маргаанаас зайлсхий. Зарим хүмүүс дүрсхийн бухимдах хандлага гаргана. Энэ нь байдлыг улам дордуулна гэдгийг сана. Өр зээл нэхэгдэх асуудал гарвал аль болох яаралтай зохицуул. Зарим асуудлыг яаран шийдэлгүй, түр хойшлуул.
Охин: Хувийн бизнес болон аж ахуйн асуудлаа гэр бүлийнхэнтэйгээ хамтран хийхэд сайн өдөр. Хуучин харилцаа сэргээх магадлалтай. Хосууд өнгөрсөн таагүй явдлыг эргэн санана. Хуучин өнгөрсөн явдалд эерэг байдлаар дүгнэлт хий.
Жинлүүр: Зарим үйл явдал танаас ихээхэн тэвчээр шаардах бололтой. Ойр дотнын хүний зөвлөгөө гол үнэнийг олж хэлэх байх. Сайн мэдэхгүй хүмүүс эсвэл хуучны танилууд муу зүйлд уруу татаж болзошгүй. Шуналтай хүмүүстэй уулзахаас зайлсхий. Уулзахыг хүсдэггүй хүмүүс тань таны ажилд хөндлөнгөөс оролцох магадлалтай.
Хилэнц: Анхаарал татах алхмуудыг ухаалаг хийвэл та ажил хэргийн гол хүн байх болно. Ажлын ачааллаа зөв зохион байгуулах хэрэгцээ гарна. Та гэр бүлдээ зарцуулах эрч хүчээ нөөцлөх хэрэгтэй. Учир нь таны сэтгэл санаа байдалд гэр бүлийн уур амьсгал шууд нөлөөтэй. Уран бүтээлч хүмүүст энэ үеийн харилцааны хандлагууд жинхэнэ бодит ертөнцийг олж харах боломж олгоно.
Нум: Амьдралдаа ахиц дэвшил гаргах арга ухааныг олж чадна. Бие махбодын болон сэтгэл санааны их эрч хүч шаардсан ажил хийх бололтой. Ачаалал ихтэй байх тул гэнэтийн шийдвэр гаргахаас зайлсхий. Эрч хүч дүүрэн байх ч анхаарал болгоомж илүү хэрэгтэй болно. Сэтгэл хөдлөл болон бага зэрэг түрэмгий зан ааш илрэх магадлалтай. Эрч хүчээ дэмий зүйл бүү үрээрэй.
Матар: Жижиг гэлтгүй чухал санаанд ач холбогдол өг. Хүсэл мөрөөдлөө биелүүлж эхлэх тул сэтгэл санаа тайван байна. Санхүүгийн байдал тогтвортой болох хандлага байна. Орой сайхан хоол хийж ойр дотнын хүмүүсээ дайл. Мөн холбоо бариагүй удсан найз нөхөдтэйгөө утсаар ярь. Та таатай сайхан урмыг үгсийг авах болно.
Хумх: Ажил дээрээ амжилтад хүрэхийн тулд хамт олонтойгоо харилцаагаа нягт болго. Хамт олны дунд нэр хүндтэй байснаар мэргэжлийн ур чадвараа сайн гаргаж чадна. Эрч хүчтэй хүмүүс алсын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх цаг болжээ. Энэ өөрчлөлт танд олон зүйлийг шинээр харах боломж өгнө.
Загас: Эргэн тойрны хүмүүс таны хүсэл мөрөөдлийг сайн ойлгохгүй байна. Алдагдалд орж болзошгүй тул хянамгай бай. Биеийн дархлаа сулавтар байна. Гаднын нөлөөнд хэт автахгүйг хичээ. Та амрахыг хүсэвч маш их ажил хүлээж байна. Хийх ажил чинь танаас оюун санааны болон биеийн хүчний ихээхэн эрч хүч шаардана. Онц шаардлагагүй ажилд их хүч бүү зар.