Dark Light
Нийгэм | 2025-05-08

МОНГОЛЧУУД ВЬЕТНАМД АКАДЕМИ БАЙГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
JCI Вьетнам байгууллагын хүсэлтийн дагуу JCI Монгол байгууллагын дэргэдэх JCI Монгол Академи Вьетнам улсад “Сургагч багш бэлтгэх, сонгон шалгаруулах” хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа. JCI Монгол Академийн 14 сургагч багш, шүүгчид JCI Вьетнам, JCI Филиппин, JCI Индонези байгууллагын гишүүдэд таван өдрийн турш сургалт явуулсан юм. Хөтөлбөрийн хүрээнд JCI Монгол, JCI Вьетнам, JCI Индонези байгууллагууд хоорондын “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Түүнчлэн JCI Вьетнам, JCI Индонези үндэсний байгууллагуудад Академи байгуулж, JCI Монгол Академийн эзэмшдэг "5 одны сургагч багшийн систем"-ийг 3 жилийн хугацаанд франчайз эрхээр ашиглах нөхцөлтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг мөн зурав. 
Хөтөлбөрийн төгсгөлд нийт оролцогчдоос шалгалт авч, гурван улсын 19 сургагч багш албан ёсны “Сертификат” гардан авлаа.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00