Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дэвсгэрт өнөөдөр /2025.05.08/ 15:00 цагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Унтраах ажиллагаанд Хэнтий, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Онон-Балжийн байгалийн цогцолбор газар, орон нутгийн мэргэжлийн ангийн ажилтан, алба хаагчид оролцож байгаа юм. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул түймэр гарах эрсдэлээс сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Нийгэм | 2025-05-08
Сэтгэгдэл бичих