Dark Light
Нийгэм | 2025-05-09

20 ГАРУЙ ТОННЫ ТЭСРЭХ БОДИСТОЙ МАШИН ОСОЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнгөрсөн сард Өмнөговь аймгийн Цанхын уурхайд 20 гаруй тонн тэсрэх бодис тээвэрлэж явсан цэнэглэгч машин онхолдсон ноцтой осол гарчээ. Уг ослыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн цанхын уурхайд тэсэлгээний ажил гүйцэтгэдэг “Спэйшл майнинг сервис” ХХК-ийн жолооч согтуугаар тэсрэх бодистой цэнэглэгч машин унаж яваад онхолдож ийнхүү ноцтой осол гаргажээ. Мөрдөн байцаалтын урьдчилсан дүгнэлтээр автомашиныг "Спейшл Майнинг Сервис" ХХК-ийн жолооч согтуугаар жолоодож байсан нь тогтоогдсон байна. Тухайн үед ноцтой дэлбэрэлт үүссэн бол Цанхын уурхай төдийгүй Цогтцэций сумын иргэд үлэмж хэмжээний хохирол амсах нөхцөл бүрдэхээр байсан ч азаар хүний амь нас эрсдээгүй аж. Хамгийн сонирхол татахуйц нь уг ноцтой осол 10-аадхан хоногийн өмнө болсон байхад тус хэргийг шалгаж буй аймгийн цагдаа “Спейшл Майнинг Сервис” ХХК-ийнхан ихэд нууцалж. Гэтэл энэхүү нууцлалын ард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Цанхын зүүн уурхайн өрөмдлөг, тэсэлгээний тендер” шалгаруулалт зарлагдаж тус компани дахин уг тендерт “шалгарахын тулд ослын талаар ихэд нууцалж, тендерийн баримт бичгээс тэсрэх бодис тээвэрлэх жолоочид тавигдах хууль ёсны шаардлагыг хасуулчихсан байна. 
Уг нь тендерийн баримт бичгээс энэхүү журмыг хасах хууль зүйн үндэслэл байхгүй ч хасчихсан байгаа нь анхаарал татна. Учир нь “Спейшл Майнинг Сервис” ХХК нь улс төрийн нөлөө бүхий хамааралтай компани бөгөөд олон жил “Таван толгой”-н өрөмдлөг тэсэлгээний тендерт хууль бусаар ноёрхлоо тогтоосон АН-ын гишүүн Молекул хочит Батж.Батбаярын хүү Б.Баттулгын  эзэмшдэг но-той, ноцтой асуудал дагуулсан компани гэдгийг Нүүрсний сонсголоор олон нийт мэдэж байв. Ямартаа ч энэхүү ноцтой ослын талаар тус компанийн удирдлагууд мэдээлэл өгөхөөс татгалзаж, хэргийг нуун дарагдуулахыг оролдож байгаа нь тэд дахин тендерт оролцох юм. Тус компани 2019-2023 оны хооронд “Таван толгой” ХК-нд монопол тогтоож нийтдээ 706 тэрбум 839 сая 150 мянга 414 төгрөгийн гэрээг “Таван толгой”ХК-ийн одоог хүртэл ашиглагдаж байгаа хоёр талбайд өрөмдлөг тэсэлгээний ажилд өрсөлдөгчгүйгээр дангаараа оролцож олсон мөнгөний зөвхөн нэгхэн хэсэг нь юм. 
Бид дараагийн удаа тус компани яаж монопол болов. Яагаад одоог хүртэл тендерт ялж, ямар ямар улстөрчид ард нь байгаа талаарх мэдээллийг хүргэх болно.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00