Dark Light
Нийгэм | 2025-05-09

МОНГОЛ ЦЭРГҮҮД МОСКВА ХОТНОО ЁСЛОЛЫН ЖАГСААЛААР АЛХАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнөөдөр Ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаал ОХУ-ын Москва хотын Улаан талбайд Улаанбаатар хотын цагаар 15.00 цагаас эхэлнэ. Цэргийн ёслолын жагсаалд ОХУ-ын 11 мянган цэргийн алба хаагч, Монгол Улс, БНХАУ, Азербайжан, Беларусь, Тажикистан, Казахстан, Туркменистан,  Киргиз, Египет, Узбекистан, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг 13 орны 1500 гаруй цэргийн алба хаагч оролцоно. Монгол Улсын Зэвсэгт хүчин цэргийн алба хаагчдын хувьд 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр ОХУ-д хүрэлцэн очиж, Батлан хамгаалах яамны харьяа “Звенигородский” цэргийн амралт, сувиллын газар Казахстан, Тажикистан, Туркменистан улсуудын цэргийн багуудтай байрлан, бэлтгэлээ чамбайруулаад байна. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Алабино сургалтын төвд, дөрөвдүгээр сарын 29, тавдугаар сарын 3, 7-ны өдрүүдэд Улаан талбайд тус тус нэгдсэн бэлтгэлд хамрагдсан юм. Нэгдсэн бэлтгэлийн зэрэгцээ тавдугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн “Ялалтад тэмүүлсэн морьд” дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаанд 25 хүнтэй салааны бүрэлдэхүүн ОХУ-ын хүндэт харуулын салааны хамт оролцож, үүргээ ёслол төгөлдөр гүйцэтгэлээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт нар дайчдадаа цэргийн ёслолын жагсаалд амжилттай оролцож, монгол цэргийн цог жавхааг сүр жавхлантайгаар харуулахыг захилаа.
Монгол Улсын Зэвсэгт хүчний жагсаалыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч дэд хурандаа Энхбаатарын Билэгсайхан командлах бөгөөд Монгол цэргийн цог жавхаа, сүр хүчийг харуулах дайчдыг төлөөлөн нэгтгэл, ангиудаас офицер 28, ахлагч 50, цэргийн гэрээт алба хаагч 2, нийт 80 цэргийн алба хаагч ёслолын жагсаалд оролцох ажээ. Монгол Улсын цэргийн багийн ахлаачаар Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ч.Гандирваа, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал Д.Дугаррагчаа нарын албаныхан томилогдон ажиллаж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний хувьд 2015, 2020 онд Аугаа их Эх орны дайны ялалтын 70, 75 жилийн тэгш ойн цэргийн ёслолын жагсаалд оролцож байсан ба Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан бэлтгэлд байгаа хурандаа Л.Батболд, Тусгай хүчний цэргийн командлагч хурандаа Б.Хаш-Эрдэнэ нар Улаан талбайд монгол дайчдаа командлан алхсан билээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00