Dark Light
Нийгэм | 2025-05-09

ГАРЦААР ГАРЧ ЯВСАН ХҮҮХДИЙГ АВТОМАШИН МӨРГӨЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 12:00 цагийн орчимд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Яармагийн зам дээр зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, "Reowe Clever" маркийн түгээлтийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан хүүхдийг мөргөсөн ноцтой осол гаргасан байна. Осолд өртсөн явган зорчигч хүүхэд эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэн, хяналтанд оржээ.

Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж эхлээд байгаа бөгөөд жолоочийн үйлдэл, хөдөлгөөний нөхцөл байдал зэрэг бүх талаас нь мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Цагдаагийн байгууллагаас нийт жолооч нарт хандан анхааруулж байна: Замын хөдөлгөөний дүрмийг чанд сахин мөрдөж, явган хүний гарцаар гарч байгаа эсвэл гарч эхэлж буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй гэдгийг сануулж байна. Замын хөдөлгөөнд оролцож буй хэн бүхний анхаарал, болгоомжгүй үйлдэл нэгэн амьдралд хохирол учруулж болзошгүй тул хариуцлагатай байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавихыг уриалж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00