Dark Light
Нийгэм | 2025-05-09

ХҮДЭР СУМАНД ГАРСАН ТҮЙМРИЙГ УНТРААЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 14:43 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Төмөртэй” гэх газарт ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ. Тус газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 168 км, сумын төвөөс баруун урд зүгт 15 км зайд оршдог байна.

Түймрийн голомт руу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, сумын Байгаль орчин, Цагдаагийн хэсгийн алба хаагчид яаралтай очиж, түймрийг унтраахаар ажиллаж эхэлжээ.

Мөн тухайн бүсэд баруун талаас салхи хүчтэй байгаа талаар мэдээлж байгаа бөгөөд энэ нь түймрийн тархалтад сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл бүрдүүлж байна.

Онцгой байдлын газар болон холбогдох байгууллагууд ой, хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах, галын тархалтыг хязгаарлах чиглэлээр шуурхай ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00