Dark Light
Нийгэм | 2025-05-09

МАРГААШ НИЙТИЙН ТЭЭВРИЙН 42 ЧИГЛЭЛ ТҮР ӨӨРЧЛӨГДӨНӨ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

“Дугуйтай Улаанбаатар 2025” өдөрлөг энэ бямба гарагт буюу 5 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан 06:00-13:00 цагийн хооронд дугуйн парад болох тул авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлах бөгөөд нийтийн тээврийн 42 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орж байна.

Нийтийн тээврийн чиглэлүүд дараах байдлаар өөрчлөгдөнө:

  • Их тойруугаар явах чиглэлүүд:

    • Баянбүрд

    • Үндэсний шуудан

    • Сансарын ШТС зогсоолоор дамжин үйлчилнэ.

  • Хойноос урагш явах босоо чиглэлүүд:

    • Ногоон нуур

    • 120 мянгат

    • Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолоор дамжин явна.

  • Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд:

    • МҮЭСТО

    • Элба төв

    • Бөмбөгөр худалдааны төв

    • Нарны титмийн зогсоолоор чиглэлээ үргэлжлүүлнэ.

  • Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд:

    • Сансарын үйлчилгээний төв

    • Хавдар судлалын үндэсний төвөөр үйлчилнэ.

Мөн Их тойруу доторх гудамж, замууд хаагдах тул автобусууд:

  • Хойгуур Их тойруугийн гудамж,

  • Урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамж
    дагуу чиглэлээ өөрчилнө.

Түүнчлэн хойноос урагш болон урдаас хойш чиглэлтэй:

  • Баруун 4 зам

  • Нарны гүүр

  • Зүүн 4 зам
    дагуу хөдөлгөөнд оролцоно.

18:00 цагаас хойш бүх чиглэлүүд үндсэн замналаараа хэвийн үйлчилж эхэлнэ гэж холбогдох албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00