Dark Light
Нийгэм | 2025-05-09

ХУМХ: БУСДААС ТУСЛАМЖ ГУЙХААС БҮҮ САНАА ЗОВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Од эрхсийн эрхшээл таны амьдралаа сайжруулах санхүүгийн асуудлаа шийдэх зэрэг ур чадварыг тань дээшлүүлж байна. Таны ажил төрөл, бүтээлч байдал түр зуурын сэтгэл хөдлөлөөс ихээхэн хамаарах тул хүлээцтэй бай. Мөн нөхөрсөг харьцаанаас хамаарч таны бизнес бүхэлдээ амжилттай байх эсэх нь шийдэгдэнэ.

Үхэр: Бусдаас өөр байхын тулд этгээд сонин үйлдэл хийж магадгүй. Ажил дээр гэнэтийн өөрчлөлт гарсан ч зорьсондоо хүрэхийн тулд тэвчээртэй байж, цаашдын үйл хэрэгтээ алдаа гаргахаас болгоомжлоорой. Үргэлж сонор сэрэмжтэй байж, цаг нь болоогүй байхад ямар ч зүйлд оролцох хэрэггүй. 

Ихэр: Эрүүл мэндээ анхаарч, хоол хүнсээ тохируул. Гэр бүлийн харилцааг од эрхэс ивээж байна. Амьдралын элдэв таагүй зүйлсийг даван туулж чадсан хайр дурлалын харьцаа л жинхэнэ бат бөх болно. Гэр бүлийн уур амьсгал сайн тал руугаа эргэх магадлалтай. Хол явах шаардлага гарвал сайн тунгаан бодож гарах үр дүнг тооцоол.

Мэлхий: Энэ өдөр ямар нэг олон нийтийн үйл ажиллагаанд оролцох бололтой. Эрч хүч их байх тул уулыг нурааж усыг эргүүлэх хүч чадлыг мэдэрнэ. Ажил хөдөлмөрийг тань зохих ёсоор үнэлнэ. Шинжлэх ухаан болон мэдээллийн технологийн салбарт ажилладаг хүмүүс амжилтад хүрнэ. Хөрөнгө мөнгөний тусламж авах бол санаа нэгтэй эсвэл нийцтэй зан араншинтай хүнтэй хамтарч болно.

Арслан: Ажлын ачаалал их байгаа ч чөлөөт цаг гарган хүүхдүүдтэйгээ эсвэл найзуудтайгаа салхинд гарч цэвэр агаарт сайн амар. Эрүүл орчинд цагийг өнгөрүүлж, витаминлаг шинэхэн хоол хүнс хэрэглэ. Эрүүл мэнддээ ихээхэн анхаарал тавихыг од эрхэс танд зөвлөж байна. Биеийн дархлаа буурах магадлалтай энэ үед өвчлөх магадлал ойрхон байна. Дархлаагаа сайжруулах төрөл бүрийн арга хэмжээ ав.

Охин: Сэтгэл санаа тогтворгүй байх тул эрсдэлтэй буруу үйлдэл хийх магадлалтай байна. Таагүй үйл явдлууд тохиолдож магадгүй. Энэ өдөр түншүүдтэйгээ тохиолдсон бэрхшээлийг шийдэж, харьцаагаа сайжруулах шаардлагатай болно. Алс газар явахад ажил бүтэх боломж нэмэгдэнэ. Эрүүл агаарт гарч амрангаа, ажил хэргийн асуудлаа шийдэж болно. 

Жинлүүр: Урьдчилан тохиролцсон зарим асуудал маргаан үүсгэнэ. Таны амьдралд зарим зүйлс өөрчлөгдөх хэрэгтэй болсныг ойлго. Эрүүл мэндээ сайн анхаар. Гадуур гарч зугаацаж цэнгэх бол анхаарал болгоомжтой бай. Бусдаас дэмжлэг тусламж авахгүй гэсэн бардам үзэл бодол одоо хэрэг болохгүй. Зарим үед бусдаас тусламж нэрэлхэлгүй авч, өөрчлөлтийг эерэг болго. 

Хилэнц: Суралцах, өөрийгөө хөгжүүлэхийн тулд биеэ дээд зэргээр дайчилбал зохистой цаг үе. Ойр дотнын хүмүүстээ анхаарал тавь. Тэдэнд таны орон зай дутагдаж байна. Сэтгэлээр өөдрөг бай. Өнгөрсөн цаг үеийн амжилтаа бодож, мөрөөдлөөр жигүүрлэн сайхан төлөвлөгөө гарга. Гэхдээ хэт өнгөрснөө дурсах эсвэл хэт мөрөөдөх байдал таныг сэтгэл санааны таагүй байдалд оруулна гэдгийг мартаж болохгүй. 

Нум: Од эрхэс ивээсэн тул олон таагүй зүйлээс хамгаална. Амжилтад хүрэх санаагаа цаг алдалгүй эхлүүл. Сэтгэл хөдлөл их байх нь таныг зөрчилд оруулна. Өмнө болсон муу зүйлийг өөртөө дагуулж явах эсэх таны л асуудал. Өнөөдөр нам гүм байгаа ч маргааш угтах их ажил хэрэгт бэлэн бай. Гол нь биеэ барьж, тайван ажиллавал бэрхшээлийг даван гарна.

Матар: Танихгүй хүмүүстэй бүү маргалд. Гэнэтийн таагүй нөхцөл байдал танаас шуурхай арга хэмжээ авахыг шаардаж байна. Сэтгэл хөдлөлөө захирч, тайван амгалан бай. Өнөөдөр зөвхөн сайн сайхныг бод. Гэр бүлдээ анхаарч, хобби болсон хөнгөн зугаатай ажилд цагаа зарцуул. 

Хумх: Бусдаас тусламж гуйхаас бүү санаа зов. Зугаалга, цэнгээнт аяллаас сэтгэл ханамж авна. Энэ өдөр гэр орноо тохижуулахад таатай. Гэхдээ та хэмнэлтийн дэглэмд шилжих шаардлагатай. Ирэх долоо хоногийн ажлаа төлөвлөж, шинэ ажилдаа бэлтгэ. Шинэ ажил хэрэгт саад бэрхшээл тулгарч магадгүй. Үүнээс айх хэрэггүй. 

Загас: Ойр дотнын хүмүүстэйгээ үүсгэсэн харилцааны саад бэрхшээлүүдийг аяндаа алга болно гэж хүлээлгүйгээр, санаачилга гарган зохицуулалт хий. Танаас анхаарал халамж шаардсан хайртай хүндээ сэтгэлийн бэлэг барь. Ганц бие хүмүүс хайраа олсон бол гэрлэх санаа төрөх магадлалтай. Гэр бүл л амьдралын найдвартай ар тал болдог тул ирээдүйн сайхан амьдралынхаа суурийг зөв тавь.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00