Dark Light
Нийгэм | 2025-05-10

ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ 8,6 ХУВИАР ӨСӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 8.6 хувь, өмнөх сарынхаас 0.3 хувиар нэмэгджээ.

Энэ өсөлтөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ өмнөх сарынхаас 0.9, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 0.7, даатгал, санхүүгийн үйлчилгээний үнэ 3.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 18.4 хувь, баруун бүсэд барааны бүлгийн үнэ 6.9 хувь, төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 7.9, нийслэлд хүнсний бус бүлгийн үнэ 10.9 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00