Сонгогч гуя авах гэсэн биш заавал хүзүү дагадаг, бүр олныг авахад хүрдэг УИХ-ын сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзлээ. Жишээ нь 10 мандаттай тойргийн иргэн 3-г хүссэн ахиад 7-г дугуйлж байж санал нь хүчинтэйд тооцогдох нь сонголт уу, тулгалт уу? Таалагдсан гурваа сонгохын тулд нэмээд 7-г заавал дугуйлах нь тулгалт уу, сонголт уу? Дэлгүүрт ороод 3 бараа авъя гэсэн хүчээр 7-г нэмж төлөх нь сонгох эрхэнд халдаж байна уу? Хоёр кино үзэхийн тулд хүсээгүй 5-ыг үзэх нь чөлөөт сонголт уу, чөдөрлөгдсөн тулгалт уу? Цахим худалдааны “Тэмү”-гийн урамшуулал бэлэг шиг таалагддаг бол өөр хэрэг. Чандар буяны шинэ компани нээлтийн урамшуулалд 1-ийг авчирвал 2-ыг үнэгүй хөдөөлүүлж өгнө гэдэгтэй зарим талаар төстэй.
УИХ-ын гишүүний тоо толгой 126 болж өсөж үржсэн ч таалагддаг үнэлэгддэг нь цөөхөн, таньдаг мэддэг нь бага, танхим нь хоосон байгаа нь гуянаасаа хүзүү нь ихэдсэнтэй холбоотой. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй бол Их суудлын хуралдаанаар эцэслэн шийднэ.
АДМИН








Нийгэм







