Dark Light
Нийгэм | 2025-05-10

БОГД УУЛАНД ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Түймрийн хуурайшилт өндөр байгаа тул Богдхан уулын уулын хамгаалалтын бүсэд зорьж буй иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Иргэдийн хөдөлгөөн ихтэй уулын амнуудад Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нар болон Монголын явган алхалтын холбооны гишүүдээс бүрдсэн хяналтын багууд ажиллаж иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах үйл ажиллагаанд оролцож байна.

Ялангуяа иргэдийн хөдөлгөөн ихтэй амралтын өдрүүдээр Онцгой байдал, цагдаагийн алба хаагчид, сайн дурын иргэд болон Хамгаалалтын захиргааны албан хаагчид хөдөлгөөн хязгаарлах ойн бүсэд нэвтрүүлэхгүй байх зохион байгуулалт хийж буй аж.

  • Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрийн онцгой, хязгаарлалтын бүс болон энгийн хамгаалалтын бүсэд Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Газрын тухай, Ойн тухай, Амьтны тухай, Ургамал хамгаалаллын тухай,  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Хог хаягдлын тухай, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хуулиудын хэрэгжилт,  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/112 тушаал, Нийслэлийн засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/373 тоот захирамж,
  • Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн А/10 тушаалуудын  хэрэгжилтийг хангуулж  гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Ойн тухай хуулийн 3.1.17-д заасны дагуу түймрийн хуурайшилт өндөр байгаа тул зорчих хөдөлгөөнийг хязгаарлав хэмээн Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00