Хорих ангиас оргосон этгээдийг эрэн сурвалжилж байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх 433 дугаар хаалттай хорих ангиас өнөөдөр хоригдол оргожээ.
Тэрбээр 25 настай. Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь нас хохироосон” хэрэгт буруутгагдаж, 13 жилийн хорих ялаар 2020 онд шийтгүүлжээ.