Баянгол дүүргийн 1 хороо барс захын хойд замд 2025.05.10-ны өдрийн 14 цаг 05 минутын орчимд Toyota Prius alpha маркийн тээврийн хэрэгслийг 69 настай, эрэгтэй нь жолоодож яваад тусгаарлах зурвасыг давж эргэн, эсрэг урсгалд явж байсан 4 тээврийн хэрэгслийг мөргөсөн осол бүртгэгдсэн. Ослын шалтгааныг тогтоохоор ТЦА ажиллаж байна.
Осол гаргасан жолооч согтууруулах зүйл хэрэглээгүй байжээ.