БИЛГИЙН ТООЛЛЫН 14 2025.05.11 /НЯМ ГАРАГ/
ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН ЕСӨН УЛААН ЦАГААН ЛУУ ӨДӨР
Үс засуулвал: Эд мал арвидна.
Наран ургах, шингэх: 05.19-20.18
Барилдлага: Шүтэн барилдлага:
Суудал: Гал
Аргын тооллын 5 сарын 11, Адъяа гараг. Билгийн тооллын 14, Салхины эх одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.