Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд энэ сарын 09-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.05.11/ 18:57 цагт бүрэн унтраалаа.
Түймрийг унтраах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, мөн суманд үйл ажиллагаа явуулдаг “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн “Төмөртэйн” төмрийн хүдрийн уурхайн ажилчид, Тариа бригад, Хүдэр сумын мэргэжлийн ангийн нийт 115 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм.
Урьдчилсан байдлаар тус түймэрт 104 га ойн талбай өртсөн байна.