Азийн хамгийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн “East Asian Super League”-ийн 2025-2026 оны улиралд манай улсын хоёр баг багтаад буй.
“East Asian Super League” Бишрэлт Металл баг NS Matrix багийн дөрөв дэх тоглолт өнөөдөр М банк аренад боллоо. Тоглолтод NS Matrix баг 23 онооны зөрүүтэй хожлыг авав. Дараагийн тоглолт маргааш болно. Энэ удаад манай улсын баг эзэн багаар тоглож байгаа бөгөөд нэг баг нэг улиралд 6 тоглолт хийх бөгөөд үүнээс гурвыг нь өөрийн талбайд, гурвыг нь зочлон тоглоно.