Жүдо бөхийн “Астана-2025” гранд сламын эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдсан. ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Лавжаргалын Анхзаяа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр“А” хэсгийн нэгдүгээр тойрог гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Унгарын Aron SZABO-г буулган авсан. Гуравдугаар тойрогт Италийн Leonardo VALERIANI-г, хэсгийн аваргын төлөөх барилдаанд ОУХМ Б.Эрдэнэбаярыг ялж, шөвгийн дөрөвт шалгарсан. Хагас шигшээ барилдаанд дэлхийн аварга, Швейцарын жүдочин Nils STUMP-д хожигдсон. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Asadbek NORBUTAEV-г цэвэр ялж, “Астана-2025” гранд сламын хүрэл медалийн эзэн боллоо.
Харин Тбилисийн гранд сламын аварга, ОУХМ Батзаяагийн Эрдэнэбаяр “А” хэсгийu тэргүүлэн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Хятадын Gaohui LIN-ийг буулган авсан. Гуравдугаар тойрогт Өмнөд Солонгосын BAE Donghyun-ийг ялсан. Улмаар “А” хэсгийн аваргын төлөөх барилдаанд мөрөндөө бэртэл авч, ОУХМ Л.Анхзаяад хожигдсон. Дагах тойргийн барилдаанд бэртлийн улмаас барилдалгүй, шагнал долдугаар байраар тэмцээнээ өндөрлүүллээ.