БИЛГИЙН ТООЛЛЫН 15 2025.05.12 / ДАВАА ГАРАГ
ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН НАЙМАН ЦАГААН ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 05:18-20:20
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Шороо
Аргын тооллын тавдугаар сарын 12, Сумьяа гараг. Билгийн тооллын 15, Хонгорцог одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 05:18 цагт мандан, 20:20 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.