УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийн цахим хаягтаа “Хотын дарга 150 хүний бүрэлдэхүүнтэй Унгарт туршлага судалж яваа юм байна. Яасан судалж дуусдаггүй туршлага вэ. Онгоц дүүрэн хүн шүү дээ. Татвар нэмэхдээ жигтэйхэн их зовлон ярьсан даа. Зугаалгын л мөнгө байж” хэмээн сэтгэгдлээ бичсэн байна.
Тухайн асуудлаар НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Монгол, Унгар улсын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Улаанбаатарын соёлын өдрүүд арга хэмжээг өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулсан. Нийтдээ 80 гаруй хүн явсан. ЖДҮ эрхлэгч, Улаанбаатар чуулгын хамт олон, Улаанбаатар музейн хамт олон, Тур компанийн төлөөллүүд тус багт яваа. Тур компаниуд зардлаа өөрсдөө гаргасан. Нийслэлийн Засаг даргатай нийлээд удирдлагын бүрэлдэхүүнд долоон хүн явж байгаа. Замынхаа тал хүртэл нисээд талд нь автобусаар явах маршруттай” гэв.