2025 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Таны анхаарлыг шинжлэх ухаан, мэдээллийн технологийн шинэ нээлтүүд татна.Санамсаргүй алдаа санхүүгийн байдлаа сэргээхэд хүнд болгож магадгүй. Од эрхэс нөлөөг ашиглан тэнцвэргүй нөхцөл байдлыг та засаж чадна. Санхүүгийн байдлаа бүрэн тогтвортой болгох зөв алхам хийснээр орлого сайжрах хандлагатай болно.
Үхэр: Таны хувьд хамгийн чухал зүйлд цаг гарга. Эрүүл мэнддээ анхаарч ажлын хэт ачаалал болон архи дарснаас хол байхыг од эрхэс сануулж байна. Үр хүүхэдтэйгээ ярилцаж, анхаарал тавих хэрэгтэй. Энэ нь хүүхдийн ирээдүйн амьдрал, сурлага хүмүүжилд маш чухал гэдгийг санаарай. Хэрвээ хэн нэгний өмнө буруугаа хүлээхийг хүсвэл бардам сэтгэлээ дарж уучлал гуйхыг зөвлөж байна.
Ихэр: Ажил хэргийн үйл ажиллагаанд бичиг баримтын бүрдлийг сайн анхаарах хэрэгтэй болно. Санхүүгийн байдлаа бэхжүүлэх алхам бодож ол. Хайр дурлалын харилцаанд сэтгэл зүрхээ сонс. Таныг сонирхохгүй хүнд байдгаа дэлгэх нь зохисгүй байна. Бусдын үгийг сайн сонс. Өөрийгөө хэт анхаарах хэрэггүй.
Мэлхий: Өөртөө итгэлгүй байдал гаргах нь бизнес болон бусад ажил хэрэгт хохирол учруулна. Биеэ барьж чадалгүй бусад хүмүүсээс маргаан эсвэл хэрүүл өдсөн үйлдэл гаргаж болзошгүй. Бусдын хэрэгтэй зөвлөгөөг өөрийн болгож чадвал та азтай байх боломжтой.Эрүүл мэндээ анхаарч, элдэв харшлаас болгоомжил. Мөн хоол боловсруулах систем сулрах магадлалтай.
Арслан: Сэтгэл хангалуун байж чадахгүй үед зарим зүйлээс цагийг нь олж татгалз. Амжилтад хэт шунаснаар дотнын хүмүүсээ золиослохоос болгоомжил. Хүмүүстэй харилцахдаа аливаа юмыг байгаагаар нь хүлээн авах нь танд тохирох эсэхийг сайн бод. Та ямар ч ажил эрхэлж байсан эцсийн дүгнэлт гаргах гэж бүү яар. Зарим хүмүүсийн сониуч занг өөгшүүлэх шаардлагагүй.
Охин: Сэтгэлийн хат тэвчээрээ гаргах өдөр. Ажил хэрэг болон хувийн амьдралд шийдэгдээгүй асуудал олон тулгарна. Энэ нь таныг гутранги байдалд оруулж, уйтгарт автуулж мэднэ. Хэрвээ бүрэн дүүрэн амарч, бүтэн нойртой явбал эрүүл мэнд дажгүй байх бололтой. Хайрын сайхан харьцаа таны гадаад байдалд их нөлөөлнө.
Жинлүүр: Томоохон зарлага гаргах шийдвэр бүү гарга. Харин тулгарсан асуудлыг өөрийн сурсан уламжлалт аргаар, амьдралын туршлагадаа найдан шийдэж болно. Гадаад таагүй нөхцөл бүрэлдэх нь таны үйл ажиллагааны үр дүнд муугаар
Хилэнц: Хэт ядрах ч сэтгэлээр унах хэрэггүй. Дотоод зүрх сэтгэлтэйгээ зөрчилдөх үйл бүү хий. Зарим талаар хэт нээлттэй байлгүй, дотоод сэтгэлээ өөртөө хадгал. Хүнд хэт итгэж хамаг зүйлээ дэлгэх хэрэггүй. Өөрийн туулсан амьдралд дүн шинжилгээ хийж, өөрийнхөө ирээдүйд итгэх итгэлийг сэдэлжүүлэх хүчин зүйлийг олж хэрэгжүүл.
Нум: Ажлын элдэв уулзалтаар дүүрэн байна. Өөрийн бодлоор ажил хэргээ удирдан явуул. Бусдын санааг бүү хуулбарла. Сэтгэлгээний шинэ санаа орж ирэхгүй бол алдартай хүмүүсийн туршлагаас санаа авч ургуулан сэтгэ. Од эрхэс эрч хүчийг ивээж байгаа энэ үеийг дэмий алдана гэдэг эргэж олдохгүй боломжоо салхинд хийсгэнэ гэсэн үг.
Матар: Гэр бүлийн маргаан ширүүснэ. Ойр дотнын хүндээ өөрийгөө бууж өгсөн мэт сэтгэгдэл төрүүл. Түүнийг үнэн сэтгэлээсээ халамжил. Таны эргэн тойронд үүсэх эвлэрлийн уур амьсгал ажиллах таатай нөхцөлийг бий болгоно. Шинэ төсөл дээр ашигтай санал хүлээн авч магадгүй. Ажил бүтэмжтэй болж эхлэх тул орой гэхэд сэтгэл санаа сайхан болсон байна.
Хумх: Өөрийн итгэл үнэмшилтэй байгаа төлөвлөгөөгөө тууштай хамгаал. Өөрийнхөө зөв гэдэгт итгэлтэй бай. Эрч хүчээ хуримтлуул. Сайн үр дүн бол сайн эхлэл, сайн эхлэл бол сайн төлөвлөгөө гэдэгт итгэ. Ажлаа зөв зохион байгуулж, үйл ажиллагаагаа тэлэх арга хэмжээ ав. Хайртай хүмүүс чинь таны ажлын амжилтыг бахдах болно.
Загас: Анхаарлаа сулруулахгүй, боломжийг алдахгүй бол байр сууриа бэхжүүлж чадна. Шийдвэртэй үйлдэл, зорилгодоо хүрэх шаргуу зангаараа аливаа саад бэрхшээлийг даван туулахыг хичээ. Орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж дахин гарч ирнэ. Амжилтгүй болж мэдэх ажлаас чухал харилцаа хурцдах байсан ч татгалзаж сур. Удаан хугацааны үр дүн хүлээж гар хумхин суулгүй ханцуй шамлан зүтгэх үе.