Dark Light
Нийгэм | 2025-05-12

БНСУ-ЫН ИРГЭНИЙГ АЛБАДАН ГАРГАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянгол дүүргийн нутаг нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт бус шалгалт явуулж, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн K нь Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг 1171 хоног (3 жил 2 сар 16 хоног) хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж байсныг илрүүллээ.

Тус иргэн нь 2022 онд гадаадын хөрөнгө оруулалттай “Эсү интернэйшнл” ХХК-ийн нэр дээр хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөл авсан бөгөөд хяналт шалгалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрт паспорт, паспортыг орлох баримт бичгийг биедээ авч явах журам, оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн зөрчил үйлдсэн нь тогтоогдсон.

Иймд тухайн гадаадын иргэнд Зөрчлийн тухай тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу 3 жилийн хугацаанд орох эрхгүйгээр Монгол Улсаас албадан гаргалаа.

Мөн уригч байгууллага “Эсү интернэйшнл” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар торгох шийтгэл оногдуулсан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00