Dark Light
Нийгэм | 2025-05-12

МОНГОЛ БАГШ ЭРХЭМСЭГ ГҮНЖЭЭС ШАГНАЛ ГАРДАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакригийн 60 насны ойг тохиолдуулан 2015 оноос хойш хоёр жил тутам Зүүн Өмнөд Азийн орнууд болон Тимор-Лестед “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагнал” олгож ирсэн. Тус шагнал нь боловсролын салбарт тууштай зүтгэсэн, хүүхдүүдийн амьдралд бодит нөлөө үзүүлсэн багш нарыг хүндэтгэн алдаршуулах, тэдний мэргэжлийн хөгжил, олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой. 2025 оноос эхлэн тус шагналын хамрах хүрээг өргөжүүлж, анх удаа Бангладеш, Бутан, Монгол Улс багтсан байна. Монгол Улсаас "Энэрэл" мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын менежер А.Уянгыг нэр дэвшүүлж, шагнал олгохоор шийдвэрлэснээ энэ оны 4 дүгээр сард албан ёсоор мэдэгдсэн юм. Тэрбээр Эрхэмсэг гүнжээс энэ оны 10 дугаар сарын 15-нд шагналаа гардан авна. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалтай өнөөдөр тус шагналын сангийн дарга доктор Криссанапон Киртикара тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлах үеэрээ уулзлаа. Тэд мөн “Энэрэл” мэргэжлийн боловсролын сургууль болон Тайландын ивээл дор төсөл хэрэгжүүлсэн сургуулиудын үйл ажиллагаатай танилцжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00