Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар холбооны санхүүгийн сахилга батыг сайжруулж, тогтвортой үйл ажиллагааг тогтоох үүднээс санхүүгийн аудит оруулжээ.
Энэ тухай Монголын хөлбөмбөгийн холбооны хуудаст: "Цаг хугацааны хувьд хойшилж байсан зарим асуудлуудыг эхнээс нь цэгцэлж эхэллээ. Тухайлбал, Монголын Хөлбөмбөгийн Холбооны ажилтнуудын цалинг өчигдрөөс олгож эхэллээ. Цаашид ажилтнуудын цалинг тасалдуулахгүй, цаг тухайд нь олгодог санхүүгийн сахилга баттай байх шаардлагатайг үүрэг болголоо" хэмээн мэдээллээ.
Эх сурвалж
| Монголын хөлбөмбөгийн холбоо
|