Dark Light
Нийгэм | 2025-05-13

ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨСЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орон сууцны үнийн индекс 2025 оны 4 дүгээр сард 1.28 болж, өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар, өмнөх сараас 0.9 хувиар тус тус өссөн байна. 

Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16.0 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар тус тус өссөн байна. 

2025 оны 4 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.52 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.20 сая төгрөгийн үнэтэй байна.

Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 38.0 хувь (1301.6 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 5.8 хувь (248.2 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.

2025 оны 4 дүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.52 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.52 сая төгрөгийн үнэтэй байна.

Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 26.1 хувь (1127.6 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 13.2 хувь (569.2 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна. 

Эх сурвалж | Үндэсний статистикийн хороо
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00