Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 05 дугаар сарын 9-13-ны өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Иргэний гомдол: Иргэн Б.О: Ч:67 “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн 33-037 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд анхаарч арга хэмжээ авч хариу өгнө үү. (Энэ жолооч бэлэн мөнгө авсан)
Шийдвэрлэлт: 33-037 гарааш дугаартай автобусны жолооч С.Б-т байгууллага нь цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авч, зөрчил давтагдвал ажлаас чөлөөлөх сануулга өгсөн.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн З.Х: Ч:24Б “Нисэх-МҮИС” чиглэлийн 13-110 гарааш дугаартай автобусны жолооч өглөө чихэвчгүй утсаар чанга ярьсан. Мөн Дэнжийн буудлаас орж ирсэн эмэгтэй 1000 төгрөг хайрцагт хийх гэтэл нааш нь өгчих гээд авсан.
Шийдвэрлэлт: 13-110 гарааш дугаартай автобусны Дэнж урд буудал дээр 6:37 цагт ирсэн камерын бичлэгийг шалгахад бэлэн мөнгө аваагүй. Гарын оролцоотой утсаар яриагүй байна. Гомдол гаргагчийн мэдээлэл буруу.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Л: Офицеруудын ордноос 19-078 гарааш дугаартай автобусанд суух гэсэн буудал дээрээ зогсоогүй. Гэрлэн дохионы ойролцоо хүнээ яаруу сандруу буулгахад нь суусан. Замдаа AQUA машины жолоочийг шахаж, шүргэх дөхөөд, жолоочтой нь хэрүүл хийсэн. Шаардлага тавихад, хэл амаар доромжилж буу гэж хөөсөн. Буухдаа бичлэг хийсэн чинь утас цохиод унагасан. Бичлэг нь байгаа. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: 19-078 гарааш дугаартай автобусны жолооч Г.Э гомдол гаргагчтай холбогдон асуудлыг шийдвэрлэсэн.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Д: Х:10 "Эмээлт-5 шар" чиглэлийн 03-008 гарааш дугаартай автобус эцэс дээрээ очихгүй наана зогсоод би цайндаа орно буу гэсэн. Шаардлага тавихаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, доромжилсон. Гомдолтой байна арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын Х:10 "Эмээлт-5 шар" чиглэл 03-008 гарааш дугаартай автобусны жолооч С.Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9-дэх заалтаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр арга хэмжээ тооцлоо.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Н.Н: Ч:7А “Таван богд-Нисэх” чиглэлийн 15-076 гарааш дугаартай автобусны жолооч цонхоо хаагаач П гэж орилсон. Шалгаж арга хэмжээ авна уу.
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр дөрөв ОНӨААТҮГ-ын Ч:7А "Нисэх-Таван богд” чиглэлийн 15-076 гарааш дугаартай автобусны жолоочийн гаргасан зөрчлийг ашиглалтын албаны дарга, тээвэр зохицуулагчид танилцуулж, байгууллагын дотоод журмаар арга хэмжээ тооцууллаа.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Г: Ч:44 “Нарангийн гол-Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн 13-101,13-260 гарааш дугаартай автобусны жолооч нар СХД-ийн 1-р хорооны буудал дээр зогсож хүнээ аваагүй. Маш удаан хүлээсэн гомдолтой байна. Арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт: 13-101 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг 14:18 цагт шалгахад СХД 1-р хороо Зүүн буудлаас 1 зорчигч суулгаж байна. Гомдол гаргагчийн мэдээлэл буруу.
Иргэний гомдол: Иргэн Б.Б: Ч:17А “Сансар ШТС-Вокзал” чиглэлийн 13-388 гарааш дугаартай автобусны жолооч бэлэн мөнгө аваад байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 13-388 гарааш дугаартай автобусны жолооч М-ийн зөрчлийн мэдээллийг хариуцсан баазын хэсгийн ахлагч Баттулгад өгч байгууллага дотроо хариуцлага тооцохоор болсон.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Х.Г: Х:7 “Туул тосгон шинэ эцэс-Хангарьд ордон” чиглэлийн 15-055 гарааш дугаартай автобусны жолооч хүмүүсийн бэлэн мөнгийг хайрцагт хийлгэхгүй наашаа өг гээд 4-5 хүнээс нэхээд авсан. Энэ жолоочдоо арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 15-055 гарааш дугаартай автобусны жолооч Т-ийн гаргасан зөрчилд хариуцсан хэсгийн дарга Төмөржав байгууллага хариуцлага тооцохоор болсон гэсэн хариу өгсөн.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн А: 10 настай охин Тахилт 3 буудлаас суух гэхэд нь хаалгаар хавчиж, чирч явсан байна. Охин маань газар ойчоод үлдсэн байна. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: 3-225 гарааш дугаартай автобусны жолоочийг хариуцсан хэсгийн ахлагч Цэвэлмаа гомдол гаргагчтай ярьж асуудлыг шийдвэрлэсэн. Гомдол гаргагчийн мэдээлэл буруу байсан.
Иргэний гомдол: Налайх дүүргийн иргэн М.Гантулга: 25-069 гарааш дугаартай автобусны жолооч Х:3 “Городок-10 шар байр” чиглэлд ажиллахдаа батлагдсан цагийн хуваарь мөрдөхгүй байна. Өнөөдөр 07:20 цагаар Городокоос явах хуваарьтай автобус 10 минутын өмнө хөдөлснөөс болж ажлаасаа хоцорлоо. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 25-069 гарааш дугаартай автобусны жолооч Б-д график цагийн хуваарийг мөрдөж, ажиллах сануулга өгөв.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Б.Бурмаа: 23-016 гарааш дугаартай автобусны жолооч Ү:31 “Зайсан-Цамбагарав” чиглэлд ажиллахдаа Оргилын автобусны зогсоолд зогсоолын талбайд орж зогсохгүй 2-р эгнээнд зогсож зорчигч буулгаж суулгасан. Шаардлага тавьсан чинь зүй бус үг хэллэгээр доромжиллоо. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 23-016 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг 16:10 цагт Оргил рашаан сувилал буудалд шалгахад үүргэвч үүрсэн цагаан куртиктэй эмэгтэй хүүхэдтэй орж ирээд жолоочийг буудал руугаа орж зогссонгүй гээд хэрэлдэж эхэлсэн. Жолооч буудал дээр жижиг тэрэг зогсож байгаа учир гүйцэд орж зогсох боломжгүй байна гэж тайлбарласан боловч жолоочоос хэрүүл өдөөд салахгүй байсан. Жолооч зүй бус үг хэллэгээр доромжлоогүй.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн О.М: Ч:55 “Дэнжийн 1000 эцэс-Зайсан” чиглэлийн 13-153 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. (Намайг орох гэтэл шууд хаалгаа хаасан тогшиж байгаад суусан чинь хэл амаар доромжилсон)
Шийдвэрлэлт: 13-153 гарааш дугаартай автобусны жолооч Ц.О-д торгуулийн арга хэмжээ тооцсон.