Dark Light
Нийгэм | 2025-05-13

БОЛОВСРОЛЫН САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсролын сайд П.Наранбаяр Дорноговь аймагт ажиллах үеэрээ аймгийн боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтнуудтай уулзаж “Боловсролын салбарт 2024-2028 онд баримтлах бодлого, хэрэгжилт” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ “2025 оны улсын төсвийн хүрээнд Говийн бүсэд нийт 55.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий 9 хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжиж байна. Үүнээс Дорноговь аймагт 32.1 тэрбум төгрөгийн өртөгтэй төслүүд хэрэгжиж байна. Үүнд: Сайншанд суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга, АШУҮИС-ийн салбар сургуулийн цогцолбор барилга, Замын-Үүд суманд 640, 960 суудалтай хоёр сургуулийн барилга орж буйг дурдаад “ төслүүд ашиглалтад орсны дараа улсын төсвөөс тоног төхөөрөмжөөр хангана” гэлээ. Мөн Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого барьж байна. Үүнтэй уялдуулан Дорноговьд салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулахаар төлөвлөж буйг онцоллоо. Уулзалтын үеэр боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан багш, ажилтнуудад Боловсролын яамны “Жуух бичиг”” болон “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг гардууллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00