Dark Light
Нийгэм | 2025-05-13

4 САРТАЙ ХҮҮХЭД УЛААНБУРХАН ӨВЧНӨӨР ЭНДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
ХӨСҮТ-өөс цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 
ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр: Хоёрдугаар сарын 18-нд Улаанбурхан өвчин бүртгэгдсэнээс хойш дохиоллын удирдлагын тогтолцоо ажиллаж байгаа. Энэ хугацаанаас хойш Улаанбурханы 1756 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 1190 тохиолдол эдгэрч, эмнэлгээс гарсан. Нийт 11 аймагт Улаанбурханы тохиолдол бүртгэгдээд байна. 76 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бол 24 хувь нь аймаг орон нутагт бүртгэгдсэн. Насаар нь авч үзвэл 10-14 насныхан 40 орчим хувь, 0-4 насныхан 22 хувь өвчилжээ. ХӨСҮТ-д хоёрдугаар сарын 18-наас хойш нийт 804 хүн эмчлэгдээд гарсан. Одоо 264 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өнөөдөр үүрээр дархлаажуулалтад хамрагдаагүй 4 сартай өвчтөн эндлээ. Маш харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье. Хүүхдийн биеийн байдал маш хүнд ирсэн. 2-3 эмнэлэг дамжсан, сар гаруй хатгалгаатай явсан хүнд хүүхэд ирсэн. Улаанбурханы дэгдэлт эхэлсэнтэй холбоотой дархлаажуулах насанд хүрээгүй, дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхэд эрсдэх эрсдэл өндөр байна. Мөн архаг хууч өвчтэй хүүхэд эндэх эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдүүдээ дархлаажуулахад хамтран ажиллаарай гэж зөвлөмөөр байна. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00