Иргэн С нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үзэл бодлоо илэрхийлэх үедээ Төрийн ордны баруун хаалганы машин нэвтрэх хаалга руу авирч, танхайрсан” гэх зөрчилд цагдаагийн байгууллагаас шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн шүүхээс холбогдогч С-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан гэм буруутайд тооцон, 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.