Dark Light
Нийгэм | 2025-05-13

ЗАГАС: САЙН ОРЛОГО ОЛОХ ТӨСЛИЙН САНАЛ ХҮЛЭЭЖ АВНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажил дээр маргаан гарч болзошгүй. Та энэ бэрхшээлээс болж шантрах хэрэггүй. Хийсэн ажлынхаа үр дүнг тооц. Шинэ зорилгоо тодорхойл. Уран бүтээлийн эрэл хайгуул хийж, ямар ч аргаар хамаагүй өөрийгөө илэрхийлэхийг хүснэ. Ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруул.
 
Үхэр: Хайртай хүнтэйгээ хэл амаа ололцох боломж байна. Муудалцсан бол эвлэрэх сайхан боломжийг бүү алд. Ирээдүйн тухай төлөвлөгөөгөө хамтран ярилцахыг од эрхэс зөвлөж байна. Харин ажил дээр төвөгтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Удирдлага тань таныг хийх ёсгүй зүйлс шаардана. Өөрийн зөв гэдгийг тууштай нотол.
 
Ихэр: Өнөөдөр төлөвлөсөн арилжаа наймаанд бага зэрэг эрсдэл гаргахаас бүү татгалз. Ашиг авчирна гэдэгт эргэлзэх шаардлагагүй. Зарим учрал хөрөнгө мөнгөтэй болоход түлхэц үзүүлнэ. Харин зугаа цэнгээн адал явдалд ихээхэн мөнгө үрэхээс сэргийл. Хэт их зарлага гаргахаас зайлсхий.
 
Мэлхий: Ажил амьдралд учраа олохгүй байгаа хэн нэгэнд өөрийн боломжоор тус бол. Тогтворгүй нөхцөл байдалтай тулгарч болзошгүй. Танд буулт хийсэн ч ялалтад бэлэн байх чадвар байна. Удирдах ур чадвар өндөр байлаа ч бусдын ая эвийг нь олоход ихээхэн хүчээ гаргах хэрэгтэй байх. Таны удаан хугацааны турш идэвх зүтгэл гаргаж байсан хүсэл тань энэ өдөр биелж болзошгүй.
 
Арслан: Мөнгө зээлэх болон бизнесийн шийдэл гаргах зэрэгт сайн судалгаа хийж байж шийдвэр гарга. Азаа туршихыг хүсэвч хувь заяа зүгээр байхад ивээнэ хэмээн найдах хэрэггүй. Хөрөнгө оруулалт, мөнгө санхүүгийн асуудалд азаа туршиж болохгүй. Энэ цаг үед таны амьдралд сайн хөрөнгө оруулагч ихээхэн үүрэгтэй байх бололтой.
 
Охин: Хариуцлагатай байхын тулд өөрийн ажлын хуваарийг цэгцэл. Таагүй цаг үеийг ашиглан өрсөлдөгч нар таны байр суурийг эзэлж магадгүй. Энэ үед бүү сандарч мэгд. Бодлогогүй алхам хийхээс зайлсхий. Харин өөрөөсөө хамаарах бүхнийг эвтэйхэн байх орчин бүрдүүл. Хайр дурлалын асуудал амжилттай байна. Таны хувийн амьдралд дотнын найзууд тус болно.
 
Жинлүүр: Санхүүгийн зохион байгуулалтаа сайжруул. Өдөр тутмын хэрэгцээнээс илүү гарсныг бага багаар ч болов хадгалж хэвш. Бусдын нөлөөнд автан, эргэлзсэн байдалд орох магадлал байгаа тул танд дотнын хүмүүсийн дэмжлэг хэрэгтэй байна. Аль болох сайн сайхан зүйлийн талаар бод. Өөдрөг ирээдүй угтана гэдэгт итгэж болно.
 
Хилэнц: Ойр дотнын хүмүүстэйгээ сөргөлдөж маргалдах бололтой. Хайрын романтик холбоонд саад учирч магадгүй. Ойр дотнын хүмүүсээ алдаа гаргасан ч уучил. Биеийн эсэргүүцэл муудах тул эрүүл мэнд асуудалд орно. Амьдралын зөв хэмнэл алдагдах бололтой. Өөрийн нөхцөл байдлаа сайн хяна.
 
Нум: Өнөөдөр та анхаарал болгоомжтой байж, эрч хүчээ гамнаж зарцуулах хэрэгтэй бололтой. Анхаарал төвлөрөлт муу байна. Хийх ажлын хуваариа тодорхой бичиж тэмдэглэснээр та боломжийг сайн ашиглаж чадна. Хэрэгцээгүй их ачааллаас зайлсхий. Таныг ашиглах гэсэн явцуу хүмүүсээс салахыг хичээ. Эрүүл мэндийн байдал тийм ч сайн биш байх тул эрсдэлтэй алхам хийх хэрэггүй.
 
Матар: Өнгөрсөн амьдралаа эргэж хар. Хайр дурлалын асуудлаа эргэцүүлэн дүгнэж үз. Таны хуучин хайр дахин сэргэж магадгүй. Ганц бие хүмүүст шинэ учрал тохионо. Өнөөдөр амарч, хүч чадлаа сэлбэ. Өөрийгөө танин мэдэх ном сургаал уншиж, судал. Өөрийн оюун ухаан, сэтгэл санааг эмхэлж цэгцэл.
 
Хумх: Ажил хэрэгч хүмүүс тулгамдсан асуудлаа онцгойлон барьж авна. Нөхцөл байдал хүндрэлтэй байх болно. Ажил ихтэй байх учир гэр орны ажил болон хүүхдүүдийн хүмүүжилд зав гарах боломжгүй байна. Үүнээс болж асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх нь зохимжтой. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэдгээр ажил хэрэг болон хувийн амьдралаа аль алийг нь зохицуул.
 
Загас: Сайн орлого олох төслийн санал хүлээж авна. Таны нэр нөлөө албан ажил дээр нэмэгдэх тул эзлэх байр сууринд өөрчлөлт орж магадгүй. Ганц бие хүмүүс сэтгэл татам хүнтэй танилцаж шинэ харилцаа тогтоох боловч хайр дурлалын амьдралд бүү яар. Өөрийн нөхцөл байдлыг зөв тодорхойлох нь хожим их хэрэг болно.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00