Dark Light
Нийгэм | 2025-05-14

6, 7, 8 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

6–8 дугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.

Зургаадугаар сар

Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр +6…+12°С, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар +20...+24°С, бусaд нутгaaр +13...+19°С дулаан бaйдаг байна.

2025 оны 6 дугаар сарын агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Төв аймгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–70 мм, Их Нуруудын Хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм хүртэл хур тунадас ордог байна.

6 дугаар сарын нийлбэр хур тунадас Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун, Хэнтийн нутаг, Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Долоодугаар сар 

Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +8...+14°С, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар +20...+26°С, бусад нутгаар +14...+20°С дулаан байдаг.

2025 оны 7 дугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 70–100 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–30 мм, бусад нутгаар 30–70 мм бороо ордог байна.

7 дугаар сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр ОЖД–аас бага, Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Наймдугаар сар 

Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр 8...12°C, Увс, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодын өмнөд, Ховдын баруун хойд, Завханы баруун хэсэг болон Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 20...26°C, бусад нутгаар 12...20°C дулаан байдаг.

2025 оны 8 дугаар сарын агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.

8 дугаар сарын нийлбэр хур тунадас Өмнөговь, Дундговь, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв аймгийн зүүн хэсэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.   

8 дугаар сарын нийлбэр хур тунадас Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас их, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Зөвлөмж

Зуны саруудад агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас VII сард баруун аймгуудын нутгийн зарим хэсгээр дунджаас бага байх хэдий ч VI сард нутгийн зүүн хойд болон баруун өмнөд хэсгээр, VII сард нутгийн зүүн өмнөд хэсгээр, VIII сард нутгийн баруун өмнөд хэсэг буюу Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байгаа тул дулааны улиралд гэнэтийн үер усны аюул тохиолдох, гол мөрний усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00