Чансаа тогтоох (Ranking point) Боксын Феликс Стаммын тэмцээн Бүгд Найрамдах Польш Улсад 2025.05.12-16-ны өдрүүдэд болж байна.
Эмэгтэйчүүдийн 51кг жинд Б.Мөнгөнсаран эхний тулаандаа Норвегийн тамирчин Брун Анабельтай тулалдаж 4:1 саналаар ялсан боловч дараагийн өрсөлдөгч болох Болгар боксчин Чуканова Златислава тулалдаж ялагдал хүлээлээ. 57 кг жинд Э.Мичидмаа Узбекистаны тамирчин Хуморабони Мамажоноватай тулалдаж ялагдал хүлээлээ.
Эрэгтэйчүүдийн 60кг жинд Д.Ганболд Итали улсын тамирчин Мичеле Балдасситай тулалдаж ялагдал хүлээсэн бол тус жинд Т.Энхтөр эхний тулаандаа Туркийн тамирчин Чинар Мехметхантай тулалдаж 5:0 саналаар ялалт байгуулж 2 дахь тулаандаа Узбекстаны боксчин Олимор Самандартай тулалдаж ялагдал хүлээлээ. Эрэгтэйчүүдийн 65кг жинд манай улсаас 2 тамирчин оролцож сугалаагаар хоорондоо тулалдахаар болж 3:2-н саналаар Б.Мишээлт Э.Бат-Өлзийг ялсан байна. Б.Мишээлт өнөөдөр буюу 2025.05.14-ний өдөр дараагийн тулаанаа хийнэ.
2025.05.14-ний өдрийн хуваарь:
Эмэгтэй:
48 кг жинд Э.Номуундарь vs Нурселен Яалгеттекин (Турк)
54 кг жинд М.Энхжаргал vs Викториа Рогалинска (Польш)
54 кг жинд О.Есүгэн vs Мелисса Боуноуа (Франц)
Эрэгтэй:
55 кг жинд Г.Лундаа vs Эллис Тровбридж (Англи)
55 кг жинд Х.Билгүүнсайхан vs Павлик Николас (Польш)
65 кг жинд Б.Мишээлт vs Патрис Мугалзай (Англи) тус тулалдах хуваарьтай байна.
Эх сурвалж
| Монголын Боксын Холбоо
|