2025 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд оршин суух иргэн Д-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь 29 настай Н гэгч этгээд нь цагдаагийн алба хаагчийн нэрийг барьж цагдаагийн алба хаагч гэж итгүүлэн гэрт нь дагуулан орж Самсунг маркийн гар утас, мөнгөн болон монетон ээмэг, бөгж, түрийвч, бичиг баримт зэрэг эд зүйлийг нь залилан авч зугтаасан үйлдлийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.
Хэрэв цагдаагийн алба хаагч иргэн танд албан тушаал, цол, нэрээ хэлэхгүйгээр хууль бус шаардлага тавьсан тохиолдолд иргэн та бичиг баримтыг нь шалгах, сэжиг бүхий санагдсан тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 дугаарт хандахыг анхааруулж байна.