Dark Light
Нийгэм | 2025-05-14

ТЕЛЕГРАМААР 69 САЯ ТӨГРӨГӨӨ ЗАЛИЛУУЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны 05 дугаар сарын 12-ны өдөр Телеграм олон нийтийн сүлжээний “Орлого ол” гэх группт нэгдэж, бусадтай харилцан 10 удаагийн гүйлгээгээр 40.000.000 төгрөг, “Хөрөнгө оруулж шагналаа аваарай” гэх группт нэгдэж 8 удаагийн гүйлгээгээр 29.000.000 төгрөгөө шилжүүлж залилуулсан үйлдэлд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна.

Мөрдөгчид алдагдсан хөрөнгийг шуурхай царцаах, битүүмжлэх чиглэлээр банк, санхүүгийн байгууллагуудтай мэдээлэл солилцон хамтран ажиллаж байгаа боловч дээрх төрлийн гэмт хэргийг гадаад улсаас зохион байгуулалттай үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм.

Иймд иргэд цахим орчинд нийтлэгдсэн хуурамч зар, мэдээллийг сайтар нягтлах, бусдын санал болгож байгаа хямд хялбар таатай нөхцөлд хууртахгүй байх, цахим төлбөр, худалдан авалт, хөрөнгө оруулалтыг хийхдээ хянамгай хандахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00