Өнөөдөр (2025.05.14) Төрийн ордонд болсон “Гэр бүлийн хүчирхийлэл: Асуудал ба шийдэл” сэдэвт уулзалт-хэлэлцүүлэгт хуулийн хэрэгжилт, нийгмийн нөхцөл байдлын ноцтой дүнгүүдийг танилцууллаа.
-9610 гэмт хэрэг, 116 нас баралт, 8000 гаруй хохирогч — 2017-2024 онд бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн бодит байдал энэ.
-Хүчирхийллийн 10 тохиолдлын 9 нь нуугдмал — судалгаагаар ийм үнэлгээ гарчээ.
-10 тэрбум төгрөгийн зардал — 4 жилийн хугацаанд хүчирхийлэлтэй тэмцэхэд зарцуулсан ч хүчирхийлэл улам нарийн, далд хэлбэр рүү шилжиж байна.
-Цахим заналхийлэл, амиа хорлоход хүргэх дарамт — хуулиар томьёологдоогүй хэлбэрүүд хүчээ авч буйг мэргэжилтнүүд анхааруулав.
-Хуулийн зөрчилтэй зохицуулалт, нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна — нэг үйлдэлд хоёр өөр хариуцлага ногдуулж буй нь нөхцөл байдлыг хүндрүүлдэг.
Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд уулзалтыг "шийдэлд чиглэсэн шинэ шат"-нд гарч буй ажил гэж тодотголоо. Гэсэн ч Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн захирал Н.Арвинтариа “Энэ бол хувь хүний бус, төрийн хариуцлага. Бидний өнөөдрийн шийдвэр хэн нэгний амийг аварна” хэмээн анхааруулав.
-Хүчирхийлэгчийн зан үйлд нөлөөлөх сургалт хангалтгүй.
-Эмзэг бүлгийн үйлчилгээнд санхүү, хүний нөөц дутагдаж байна.
-Статистик, бодлого хоорондын уялдаа суларч, ТББ-ууд татварын дарамтаас болж устаж байна.
Шийдэл хэрэгтэй. Одоо биш бол хэзээ?