Dark Light
Нийгэм | 2025-05-14

ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ УРИАЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр \2025.05.14\ ой хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой Байдлын Ерөнхий Газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар дөрөвдүгээр сарын 29-нд гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын 176 алба хаагч,14 автомашин, 319 гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй, мэргэжлийн ангийн 87 хүн, 16 автомашин, нийт 263 хүн, 30 автомашинтай үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Түймрийн зүүн, зүүн урд, урд тал, баруун урд талыг цурамд оруулж, баруун хойд талын түймрийг хяналтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд түймэрт урьдчилсан байдлаар 11915 га талбай өртжээ.
Он гарснаас хойш улсын хэмжээнд 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 87 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 47.071 га, хээрийн 701.011 га талбай, нийт 748.082 га талбай, 5 байшин, 49 гэр, 4 автомашин, 7 мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна.
Түүнчлэн объектын гал түймрийн 2070 тохиолдол бүртгэгдсэнээс 309 буюу 15 хувийг өнжмөл шар өвсний түймэр эзэлж, өнжмөл шар өвс шатсан дуудлагын 79.3 хувь нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт бүртгэгдлээ.
Хаврын салхи шуурга ихтэй үед иргэн бүр ой, хээрийн болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлж, өнжмөл өвсөө шатаахгүй байх, үнс нурмаа ил задгай асгахгүй байх, сар бүрийн сүүлийн долоо хоногийн мягмар гарагт гэр, албан байгууллага, орчны аюулгүй байдлаа шалгаж гал түймрээс урьдчилан сэргийлж хэвшихийг уриалж байна.
 
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан гал түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан онцгой байдлын удирдлагуудад;
  • ”Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, аж ахуй нэгж, байгууллага, хуулийн этгээд, иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх
  • ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт туссан “Аюулгүй амьдрах ухаан” хичээлийн хүрээнд хүүхдүүдэд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдлэг, чадвар олгох
  • Ой, хээрийн болон объектын гал түймрийн хохирлын хэмжээг нарийвчлан гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ төсөл хөтөлбөртөө уялдуулах
  • Онцгой байдлын байгууллагын бэлтгэл, бэлэн байдлыг тасралтгүй ханган сайжруулах
  • Эрсдэлийн зураглал, мэдээллийн санг бүрэн бүрдүүлж, өдөр тутмын үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглаж хэвшүүлэх тогтолцоог бүрдүүлэх
  • Алба хаагчдын хувцас хэрэгслийн хангалт, холбоо, мэдээллийн системийг сайжруулах ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлуудад онцгой анхаарч,шаардлагатай бусад арга хэмжээг цаг алдалгүй авч бүс, орон нутаг, салбар нэгжийн бүх түвшинд гүйцэтгэлийг хангуулан ажиллахыг анхаарууллаа.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00