Dark Light
Нийгэм | 2025-05-14

НООЛУУР БЭЛТГЭГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон Улсын Засгийн газрын Нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилттэй “Цахим хоршоо” төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банк хамтран хэрэгжүүлж байна.
“Цахим хоршоо” төсөл, “Монголын ноос, ноолуурын холбоо”-той хамтран малчид, хоршоод ноолуур бэлтгэгчдийг чадавхжуулах онол, дадлага хосолсон сургалтыг 2025 оны тавдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд “Цахим хоршоо” төслийн зорилтот Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Ховд аймгийн Мөст, Дарви, Архангай аймгийн Цэнхэр, Батцэнгэл сумдын малчид, хоршоод ноолуур бэлтгэгчдийн төлөөлөл оролцлоо.

Малчид, хоршоод ноолуур бэлтгэгчдийг чадавхжуулах сургалтыг “Монголын ноос, ноолуурын холбоо”-ны сургагч багш нар болон шинжээчид хамтран зохион байгуулав. Сургалтаар:

  • Ноолуур бэлтгэлийн чанарын шаардлага, ноолуурыг өнгө, чанараар ангилан ялгаж бэлтгэх арга;
  • Ямаа самнах технологи ажиллагаа, ямааны тавлаг байдал;
  • Ноолуур бэлтгэлийн мэргэжлийн үйлчилгээний нэгжийг зохион байгуулах боломж, давуу тал, ач холбогдол гэсэн 3 үндсэн сэдвийн хүрээнд танхимын болон талбайн /практик/ хэлбэрээр туршлага солилцлоо.

Мөн талбайн арга хэмжээний үеэр инновац шингэсэн багаж, хэрэгсэл, үүнд ямаа самнах тавцан болон самны туршилт, судалгааны ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Судалгаа хөгжлийн төвтэй хамтран хийлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00