Энэ зууны гэж хэлж болох аюулт халдварт өвчин бол хеликобактер юм. Бохир аяга таваг, унд хоол хүнсээ хувааж хэрэглэх, бохир гараар гээд энэ өвчний дамжих зам тун хялбар. Гэр бүлийн гишүүдийн нэг нь өвчний халдварыг авсан бол тэр гүлийн дунд бөмбөг тэслэх мэт өвчний халдвар хурдан тархана.
Хелико бактерын ихэвчлэн аяга таваг халбагаар дамждаг учраас НМХ-ын газраас хоолны газруудад аяга тавгаа бүрэн гүйцэт ариутгаж халдваргүйжүүлэх автомат машин хэрэглэх стандартыг шаардаж байгаа аж. Уг стандартыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.15, 11.1, 11.2 дугаар заалтаар шийдвэрлэн иргэнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох юм байна.
Дашрамд зөвлөхөд та энэ өвчний халдварыг авснаа мэдэхгүй яваа бол дараах шинж тэмдэгүүд өөрт тань илэрч буй эсэхээ анзаараарай. Таны жин шалтгаангүй буурч байвал, цээж гашуун оргиж байвал, хоолны дур буурч дотор муухай оргиж байвал, ходоод орчмоор хүчтэй сүлбэж өвдвөл, өтгөн бараан өнгөтэй цусархаг зүйлс үзэгдвэл та яралтай шинжилгээ өгөөрэй.