Dark Light
Нийгэм | 2020-02-18

БОКСЫН АЗИЙН АШТ: МОНГОЛЫН НАЙМАН ТАМИРЧИН МӨНГӨН МЕДЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Буянт Ухаа” спортын ордонд Ази тивийн 2019 оны залуучуудын аварга шалгаруулах боксын тэмцээн 4 өдөр үргэлжлэн явагдаж өнөөдөр амарч байна. Тэмцээн маргааш хагас шигшээ, ням гарагт аваргын төлөөх тулаанууд явагдсанаар өндөрлөнө. 

Хагас шигшээд шалгарах тамирчдын ширүүн тулаан маргааш болох бөгөөд Монголын шигшээ багаас эрэгтэйчүүдийн 64 кг-д А.Жандос, 56 кг-д Т.Энхтөр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Жанаргүль, 54 кг-д Б.Золжаргал, 60 кг-д Г.Бадмаараг,  57 кг-д О.Есүгэн, -81 кг-д Алтанзул, +81 кг-д Б.Маргад-Эрдэнэ нарын 8 тамирчин хүч, ур чадвараа сорин тулалдана. Эдгээр тамирчид тивийн аваргын хүрэл медалийн болзол хангасан ба маргааш медалийн өнгөө хувиргах ширүүн тэмцэл өрнүүлнэ.

Улаанбаатарт зохион байгуулж байгаа Ази тивийн 2019 оны залуучуудын аварга шалгаруулах боксын тэмцээнд 17 орны 200 гаруй эрэгтэй, эмэгтэй шилдэг залуу /17-18 нас/ боксчид тивийн аваргын төлөө өрсөлдөж байгаа юм. 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00