Dark Light
Спорт | 2026-11-23

Б.ЭНХ-ОРГИЛ 12-Р САРЫН 12-НД ШАНХАЙД АВАРГЫН БҮСНИЙ ТӨЛӨӨ ТУЛАЛДАНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Азийн тулааны урлагийн хамгийн том холбоо болох ONE Championship долоон жилийн дараа Хятад улсад эргэн ирж байгаагаа албан ёсоор зарлалаа. Тус холбооны "ONE 174: Shanghai" томоохон эвент 12-р сарын 12-ны бямба гарагт Шанхай хотын "Shanghai Indoor Stadium" ордонд зохион байгуулагдах бөгөөд үдшийн оргил тулаанд Монголын тулаанч Баатархүүгийн Энх-Оргил дэлхийн аваргын бүсний төлөө тулалдахаар болжээ. 

Оргил тулаан: Тан Кай vs Б.Энх-Оргил

ONE Championship холбооны "Bantamweight" (65.8 кг) жингийн дэлхийн аварга асан, "The Tormentor" хочит Б.Энх-Оргил ийнхүү жин өгсөж, хоёр дахь жингийнхээ аваргын бүсийг эзэмших түүхэн боломжтой тулгарч байна. Түүний өрсөлдөгч нь Хятадын анхны эрэгтэй холимог тулааны дэлхийн аварга, "Featherweight" (70.3 кг) жингийн бүсийг эзэмшигч Тан Кай юм. 

Б.Энх-Оргил өнгөрсөн оны 12-р сард Бразилын Фабрисио Андрадег ялж дэлхийн аварга болсноос хойш олон улсын тавцанд төдийгүй "Netflix"-ийн шоу нэвтрүүлгээр дамжуулан дэлхий дахинд нэр хүндээ улам өсгөөд байгаа билээ. 

Дэд оргил тулаан: Жонатан Ди Белла vs Ван Жунгуан

Тус үдшийн дэд оргил тулаанд ONE холбооны "Strawweight" жингийн кикбоксын дэлхийн аварга Жонатан Ди Белла нутгийн эзэн, "Дайчин" хочит Ван Жунгуаны эсрэг аваргын бүсээ хамгаалан тулалдана. 

Шанхайн дэвжээнээс хэн хэн нь аваргын алтан бүстэй буухыг шийдэх "ONE 174" эвент 12-р сарын 12-ны орой Улаанбаатарын цагаар 16:30 цагаас эхлэн дэлхий даяар шууд дамжуулагдана. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08