Dark Light
Нийгэм | 2020-02-18

СОГТУУ ЗАЛУУС БАЙРНЫ ДЭЭВЭР ДЭЭР ЗОДОЛДОЖ БАЙСНЫГ БУУЛГАЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд орон сууцны дээвэр дээр согтууруулах ундаа хэрэглэсэн залуус зодолдож байсныг онцгой байдлын албан хаагчид өчигдөр /2019.12.29/ аюулгүй болгосон байна.

Энэ тухай “53 дугаар байрны есөн давхар орон сууцны дээврээс хоёр хүн унах гээд байна” гэсэн дуудлагыг хүлээн авч, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийнхан очиход, тус дүүргийн гуравдугаар хорооны 24 дүгээр байранд оршин суугч 22 настай, эрэгтэй М, мөн байрны оршин суугч иргэн 16 настай, эрэгтэй Б нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ есөн давхар байрны дээвэр дээр гарч ноцолдож байсныг эсэн мэнд буулгажээ. Тэднийг дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00