Dark Light
Нийгэм | 2020-02-18

80 ГАРУЙ ИРГЭДЭД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнөөдөр нийслэлийн Төр захиргааны байрны  А танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гарган Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан нэр бүхий 80 гаруй иргэдийн шагналыг НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс гардуулан өглөө. 

 

 

Шагнал гардан авсан иргэдэд хандан  НИТХ-ын дарга С.Амарсайхан баяр хүргэж хэлсэн үгэндээ "Юун түрүүнд төрийн дээд одон медалиар шагнагдсан иргэддээ угтан ирж буй 2020 оны баярын халуун мэндийг хүргэе. Он солигдох энэ мөчид та бид ажил хөдөлмөрөө үнэлж дүгнэж, амжилт бүтээлээ бататгадаг уламжлалтай билээ. Улс орныхоо хөгжил дэвшил, нийслэл  хотын ирээдүйн сайн сайнхны төлөө мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулж, хамт олон манлайлан ажиллаж, эрхэлж байгаа салбартаа  амжилт гарган төрийн хүндтэй өндөр дээд олон медалиар шагнуулж, хөдөлмөр зүтгэлээ бодитой үнэлүүлсэн Нийслэлийн иргэд та бүхэндээ ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00