Dark Light
Нийгэм | 2020-02-18

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР, ДЭЛГҮҮРҮҮДИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРААР АЖИЛЛАХ ХУВААРЬ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

-Номин супермаркетын салбар дэлгүүрүүд: Арванхоёрдугаар сарын 31 болон нэгдүгээр сарын 1-нд ердийн цагийн хуваарийн дагуу буюу 09:00-22:00 цагт ажиллана.

-Оргил худалдааны төвийн салбарууд: Арванхоёрдугаар сарын 31-нд бүх салбар дэлгүүр 09:00-20:00 цагт ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд Тусгаар тогтнолын ордон дахь салбар амарч, бусад салбар 10:00-22:00 цаг ажиллаж, нэгдүгээр сарын 2-нд бүх салбар амарна. Харин 3-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

-"Сансар" сүлжээ дэлгүүр: Баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу буюу 08:00-00:00 цагт ажиллана.

-Миний сүлжээ дэлгүүр: Арванхоёрдугаар сарын 31-нд Норжин, Минж, Салхит, Зайсан, Хархорин, Далай ээж, Торгоны зам, Хорооллын эцэс салбар 09:00-22:00 цагт ажиллах бол бусад салбар 09:00-23:00 цагт ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд Миний дэлгүүрийн бүх салбар 09:00-15:00 цагт ажиллаж, 2-ноос хэвийн цагийн хуваариар үйлчилнэ.

-Экстра орос худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-нд 09:00-17:00 цагт ажиллаж, нэгдүгээр сарын 1-нд бүх салбар амарна. Нэгдүгээр сарын 2-ноос хэвийн цагийн хуваариар буюу 09:00-19:30 цагт ажиллах юм.

-Хар хорин худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-н, Нэгдүгээр сарын 1-2-нд амарч, 3-наас хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

-Бөмбөгөр худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-нд 09:00-20:00 цагт ажиллаж, нэгдүгээр сарын 1-2-нд амарна. Нэгдүгээр сарын 3-наас хэвийн цагийн хуваариар үйлчилнэ.

-Барс худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-нд 09:00-14:00 цагт ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд амарч, 2-ноос ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

-Нарантуул худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-нд ердийн цагийн хуваариар ажиллаж, нэгдүгээр сарын 1-3-нд амарна. Нэгдүгээр сарын 4-нөөс эхлэн ердийн цагийн хуваариар ажиллах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10