Dark Light
Нийгэм | 2020-02-18

ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАХ "FACT CHECK" САЙТ НЭЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв (MCIR), Германы Дойче Велле Академи хамтран Fact Check Mongolia хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд хуурамч мэдээллийг нягтлан шалгах Factcheck.mn сайтыг нээн ажиллуулахаар болжээ.

Сүүлийн жилүүдэд хуурамч мэдээлэл ихсэх болж үүнээс үүдэн мэргэжлийн сэтгүүл зүйд итгэх олон нийтийн итгэл үнэмшил буурах, мэргэжлийн сэтгүүл зүй болоод сошиал медиагийн зааг, ялгаа бүдгэрэх зэрэг үзэгдлүүд ажиглагдаж байгаа тул хуурамч мэдээллийг таньж мэдэх, мэдээлэлд шүүмжлэлтэй хандах үүднээс энэхүү сайтыг нээн ажиллуулах юм байна.

FactCheck.mn сайтын редакц нь мэргэжлийн түвшинд баримтыг нягтлан шалгаж, энэ нь иргэдэд мэдээллийн үнэн зөвийг ялган хүлээн авах, аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандахад тус болно гэж Fact Check Mongolia хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид үзэж буй юм. Хуурамч мэдээллийг нягтлах Factcheck сайт нь 12-р сарын 30-ны өдөр албан ёсоор нээлтээ хийжээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14