Dark Light
Нийгэм | 2020-02-18

ТУРК ЭЙРЛАЙНСИЙН УЛААНБААТАР-ИСТАНБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН АНХНЫ ШУУД НИСЛЭГ АМЖИЛТТАЙ ГАЗАРДЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Турк Эйрлайнс нь дэлхийн хамгийн олон улс руу нислэг үйлддэг агаарын тээврийн компани юм.

Турк Эйрлайнсийн Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн анхны шууд нислэг өнөөдөр Улаанбаатар хотод амжилттай газардлаа.

Тус нислэг нь 2012 оны 7 сараас 2019 оны 12 сарын 31 хүртэл Истанбул-Улаанбаатарын хооронд Киргизийн Бишкек хотоор дамжин нисдэг байсан бол 2020 оны 1 сарын 1-нээс эхлэн ийнхүү дундаа ямар ч зогсолтгүйгээр, том оврын онгоцоор шууд нислэг үйлдэж эхэллээ.

Ингэснээр нийт  аялалын хугацаа 3 цагаар  богиносч, зорчигчид илүү тав тухтай аялах боломжтой болж байна.

Одоогийн байдлаар Турк Эйрлайнс нь дэлхийн 126 орны 318 чиглэлд нислэг үйлдэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00