Dark Light
Нийгэм | 2020-02-18

ХАТГАА ҮҮСГЭДЭГ ТОМУУГИЙН В ВИРУСИЙН ТАРХАЛТ ИХ БАЙГАА ТУЛ СУРАГЧДЫН АМРАЛТЫГ СУНГАХ САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний тархалттай холбогдуулан ЕБС-ийн сурагчдын II улирлын амралтыг сунгах саналыг БСШУСЯ –нд албан тоотоор хүргүүлжээ. Энэ жил томуугийн B вирус давамгайлан амьсгалын замын синцитиаль вирус, энтеровирус, риновирус зэрэг 5-6 вирус тархалт өндөр байна.

Ялангуяа томуугийн В вирус нь богино хугацаанд хүндэрч, хүнд хэлбэрийн хатгаа өвчин үүсгэж удаан хугацаагаар эмчлэгддэг. Тархвар судлал, лабораторийн тандалт өвчлөлийн хандлагаар цаашид томуугийн өвчлөлийн оргил үе 2-4 долоо хоног үргэлжлэх магадлалтай тул сурагчдын амралтыг ийнхүү сунгах саналыг хүргүүллээ хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10