Dark Light
Нийгэм | 2020-02-18

“ЧЕРНОБЫЛЬ” КИНО “АЛТАН БӨМБӨРЦӨГ” НААДМЫН ШИЛДЭГ БЭСРЭГ ЦУВРАЛААР ШАЛГАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

33 жилийн тэртээ хүн төрөлхтний түүхэнд хамгийн аймшигтай техногенийн осол болсон бөгөөд түүхэн энэ аймшигтай ослыг бид хэзээ ч мартаж болохгүй юм. Тэр ч утгаараа орчин үеийн хүмүүст тэрхүү аймшигт үеийг таниулж мэдүүлэх, сануулах шилдэг арга – цуврал кино байсан биз ээ.

            Тэгвэл өнгөрсөн жилийн цуврал киноны том тэсрэлт гэгдэх “Чернобыль” цуврал 77 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг бэсрэг цувралаар шалгарчээ. ЗХУ-ын үеийн Украинд болсон аймшигт ослын бодит үнэн, тухайн цаг үеийн нөхцөл байдлыг гайхалтай дүрсэлсэн уг киног “HBO” суваг гардан гүйцэтгэсэн юм.

          

Энэхүү түүхэн цувралыг Крейг Мазин санаачилж, кино зохиолыг нь өөрөө бичсэн юм. Энэ удаагийн “Алтан бөмбөрцөг” наадамд тус цувралын жүжигчин Стеллан Скарсгард телевизийн цувралын шилдэг туслах дүрийн шагналыг хүртээд байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уг киног ОХУ-ын өнцөг булан бүрт байгаа залуу хойч үеийнхэн заавал үзэх ёстой гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татсан юм. Internet Movie Database цахим хуудасны бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй цувралаар “Чернобыль” цуврал нэрлэгддэг ажээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00