Dark Light
Нийгэм | 2020-02-18

ТҮЙМРЭЭС ГАДНА ӨӨР АЮУЛТ ЗҮЙЛ СИДНЕЙН ИРГЭДИЙГ ТҮГШЭЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Австрали улс ойн хээрийн түймрээс гадна хэт халуунаас үүдэлтэй өөр нэгэн аюулт үзэгдэл Сидней хотын иргэдийг түгшээж байгаа нь усны гачигдал аж.

Австралийн Сидней хотын усны хангамжийн чухал эх үүсвэр болсон усны суваг, шуудуунууд хатаж, ширгэх эрсдэл ойрын жилүүдэд тохиож болзошгүй байгааг анхааруулжээ. Шинэ Өмнөд Уэльс муж дахь Сидней хотын бүсэд өнгөрсөн 7-р сараас эхлэн усны хэрэглээний хязгаарлалтын 1-р түвшинг хэрэгжүүлж байна. Энэ түвшиний хязгаарлалтын үед усан сангийн зориулалтаар ашиглаж байгаа усны хэрэглээг хязгаарлах арга хэмжээг авчээ. 2003 оноос хойш ийм хязгаарлалт тогтоож байгаагүй ч энэ жил Сидней хотын бүс дэх иргэдийн усны хэрэглээг багасаж байна.

                            

            Хэрэв 2-р түвшний хязгаарлалтад орвол иргэдийн өдөр тутмын усны хэрэглээг бууруулах арга хэмжээ авч эхлэх юм. Сидней хотын усны хангамжийн 80 гаруй хувь борооны уснаас  бүрэлддэг, хамааралтай гэдгийг мэргэжилтнүүд хэлжээ. Ер нь хэт халуун Австралид хуурайшилтаас гадна гал түймэр гарах нэгэн шалтгаан болоод байна. Одоогоор тус улсын Шинэ Өмнөд Уэльс болон Квинсленд мужид гал түймэр гарч, их хэмжээний газар нутаг шатаад байгаа юм. Эдгээр муж дахь гал түймрийг унтраах ажилд 1300 гаруй гал сөнөөгч дайчлагдаад байгаа ч үр дүн тун багатай байгаа аж.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00