Dark Light
Нийгэм | 2020-02-18

АВСТРАЛИД БОРОО ОРСОН Ч ТҮЙМЭР УНТРАХАД НЭМЭР БОЛСОНГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрөгч оны есдүгээр сараас эхлэн өнөөг хүртэл таван сарын турш тасралтгүй шатаж буй Австралийн түймэр 24 хүн, хагас тэрбум амьтны амь насыг авч одоод буй. Үүгээр дэлхийн ойн нөөцийн 50 хувь устсан гэх статистик ч гарсан бөгөөд, түймэр унтраах оролдогууд удаа дараа бүтэлгүйтсээр байна. Харин 2020 оны 1-р сарын 5-ны өдөр Австралийн зарим нутгаар бороо орсон нь оршин суугчдыг төдийгүй дэлхий нийтийг баярлуулсан. Гэвч богино хугацаанд орсон бороо түймэр унтрахад нэмэр болсонгүй гэж Онцгой байдлын албаны ажилтнууд хэвлэлд ярилцлага өгчээ.

Түймэр анх дэгдсэн Шинэ Өмнөд Вэльс мужийн Галын албаны төлөөлөгч, “Бид байшин, барилга гэх мэт галаас аварч болох обьекттэй газруудыг сонгон ажиллаж байна. Түймэртэй хийж буй дайнд бид ялалт байгуулахаар явдаг ч амжилтад хүрэхгүй байна. Хэдийгээр урьд шөнө бороо орсон ч дорвитой нөлөө үзүүлж чадсангүй. Гэхдээ өнгөрсөн хугацаан дахь оролдлогуудтай харьцуулахад муугүй үр дүнд хүрсэн гэж хэлж болно” хэмээн ярьсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07